ЕВРО СТАНДАРТЫН ЭКО ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ

Евро стандартын эко цэвэрлэх байгууламжийн  техникийн үзүүлэлтүүд

1.Төхөөрөмжийн таг нь газрын түвшнээс дээш байрладаг нь төхөөрөмжийн үйл ажиллагааг хянах ба үйлчилгээ хийхэд хялбар мөн компрессорын агаарын чөлөөт оролтыг  хангана.  

Таг хаалттай үед тоноглолын тасалгааны битүүмжлэл хангагдаж ашиглалтын дулаан чиигшилтийн таатай нөхцлийг бүрдүүлнэ.

2.Төхөөрөмж  нэг л саванд багтсан нь овор хэмжээг , дулаан алдалтыг  багасгаж чадсан.

3.Төхөөрөмжийн их биеийн Германы ROEHLING фирмийн полипропилен онцгой материал нь уур амьгалын эрс тэс бүх /-50 град. хүртэл/ нөхцөлд ашиглахад тохиромжтой.

4.Гагнуурын тусгай технологи нь ус үл нэвтрэх ба механикийн бат бөх чанарыг бүрэн хангадаг.

  1. Бага овор хэмжээ, угсралтын тусгай гогцоо бэхэлгээнүүд, бага жин нь төхөөрөмжийг тээвэрлэлт, угсралт хийхэд маш амар болгосон.

6.Цэвэрлэгдсэн ус нь төхөөрөмжөөс шууд өөрийн урсгалаар буюу насосоор шахагдаж гарна.

7.Бат бөх бэхэлгээт их бие нь төхөөрөмжийг бетон цутгалтгүйгээр шууд газарт ухаж суурьшуулахад хангалттай.

  1. Хуванцар их бие нь зэврэлтээс хамгаалж, экологид ээлтэй ба маш сайн дулаан тусгаарлагч чанарыг хангана.
  2. Төхөөрөмжид суурилагдсан төвшин тохируулах сав, аваарын дохиоллын систем нь цэвэрлэгдээгүй бохир ус гадагш алдагдахаас найдвартай хамгаалдгаараа одоо ашиглагдаж буй ихэнх байгууламжуудаас давуу талтай.
  3. Цэвэрлэх байгууламжийг угсарч суурилуулахад бетон цутгалтын ажил шаардлаггүй./Том хүчин чадалтай төхөөрөмжид шаардлагатай дулаална/

 


ЭКО ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ
Технологийн давуу талууд:
–  Биологийн бүх цэвэрлэгдэж буй бодисуудын цэвэрлэгдэх түвшин –  98%.
–  «ПОЛИАТР» агааржуулалтын мембрант хамгийн найдвартай систем хэрэглэгдсэн.
– Хэрэглэгдсэн технологийн шийдэл нь удаан хугацааны /3 сар хүртэлх/ зогсолтыг даах чадвартай.Төхөөрөмжид идэвхит лагын өөрөө исэлдэх процесс явагдах ба энэ шинэ технологи нь минеральжсан лагыг тариалангын талбайн бордоонд ашиглах боломжийг нээж байна.
-Орчин үеийн дэвшилтэт технологи, материал нь  бетон, гангийн түвшний бат бөх чанартай, ашиглалтын удаан хугацаа /50 хүртэл жил/ , өвлийн нөхцөлд дулаан тусгаарлах өндөр чанарыг хангаж өгсөн болно. Төхөөрөмжийн ус нь өвөлдөө +12 Цельсийн град-с доош буухгүй, бүх биологийн процесс ердийн явагдах нөхцлийг хангаж өгнө.

ЦЭВЭРЛЭХ байгууламж нь зарчимын шинэ технологийн үр дүнд стандарт хэмжээнээс хэтэрч хазайсан бохирыг ч цэвэрлэх чадвартай.

Бага хаягдалт биотехнологи бол  системийн нэрийн хуудас мөн. Илүүдэл лагийн соруулж зайлуулах хугацаа хагас жил болон түүнээс дээш байна.
-Үнэргүй
-Нэг удаа орох бохирын хэмжээ эрс нэмэгдсэн
-Сорох машины шаардлаггүй
-Үйлчилгээ нь амархан

– 5 жилийн баталгаатай

Евро стандартын эко цэвэрлэх байгууламжын бүтэц

  1. Бохирын өгөх шугам
  2. Бохир хүлээн авах бак
  3. Полиатр – агааржуулалт
  4. Завсрын тусгаарлагч
  5. Анхдагч тунгаагуур
  6. Дамжих хоолой
  7. Бэхэлгээ
  8. Лагийн шахуурга
  9. Лагийн рециркуляцын хоолой
  10. Хоёрдогч тунгаагч
  11. Био хальс сорогч
  12. Гуравдагч тунгаагч
  13. Газар дозлогч
  14. Цэвэршсэн ус гарах хоолой
  15. Био хальс тараагч
  16. Био хальс хийжүүлэгч
  17. Түвшний аваарын мэдрэгч
  18. Хянах, залгах блок
  19. Агаар авах хоолой
  20. Агаар хуваарилагч
  21. Компрессор
  22. Агааржуулах хоолой

4-5 ам бүлтэй амины орон сууцны цэвэрлэх төхөөрөмж

 1000 хүн амтай тосгонд суурилагдсан ЦБ

 

400м3 цэвэрлэх байгууламж